Дархан-Уул, Дорнодод олон нийтийн арга хэмжээг түр хугацаагаар хориглоло

Монгол түмний Цагаан сарын баярыг өргөнөөр бус гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг Монгол улсын Засгийн газраас уриалж байгаа. Аймгийн удирдлагууд энэхүү уриалгыг дор бүрнээ хэлэлцэн, шийдвэрүүдээ эхнээс нь гаргаж эхэллээ.

Дорнод аймгийн удирдлагууд саяхан хуралдаж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 15 хоног хязгаарласан байна.

Дархан-Уул аймгийн Онцгой комисс саяхан хуралдаж, энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Мөн Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргажээ. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments